- ШИВЭЭТ ХАЙРХАНЫ ХАДНЫ ЗУРАГ -
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 80 км зайд, Шивээт Хайрхан уул, түүний хоёр талаас урсах Цагаан салаа, Хар салаа хоёр голын савд орших Хөх чулуу, Хар чулуу зэрэг газарт орших хадны зургийн дурсгалт газар нь нийт 240 гаруй хаданд зурсан зохиомж зургаас бүрдэнэ. Тус дурсгалт газар нь талбай нь 9,000 га, хамгаалалтын бүс 6,300 га, нийт 15,300 га талбайг хамарна. Шивээт хайрхны хадны зураг нь Монгол Алтайд аж төрөн нутаглаж байсан овог, аймгуудын хүрлийн түрүү үеэс Түрэгийн үе хүртэлх түүхийн нэн урт хугацаанд хамаарах боловч зургуудын ихэнх хувийг хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед үйлдсэн бөгөөд голчлон “амьтны загварт” аргаар дүрсэлсэн буга, шувуу, марал буга болон тэмээ унасан хүмүүс, дайчдын тулаан, зэр зэвсэг, хүүхдээ тэвэрсэн эхийн дүр, эр эмийн ажил хийж буй хүмүүсийн дүрслэл хийгээд эртний туг, далбаа, адуу, үхэрт хөллөсөн тэрэг, гэр оромж гэмээр зүйлсийг дүрслэн зуржээ.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.