Алсын хараа, Эрхэм зорилго, Үндсэн чиг үүрэг, Тэргүүлэх чиглэл

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол үндэстэн, угсаатны соёлын өвийн үнэ цэн, орон зайн дархлааг бид хамтран хамгаалж, ирээдүйд өвлүүлэн үлдээнэ.

АЛСЫН ХАРАА

Төв болон зүүн хойд Азийн бүс нутагт соёлын өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны төв болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Соёлын өвийн үндэсний төв нь Монгол Улсын соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, авран хамгаалах, сурталчлах чиг үүрэг бүхий төрийн өмчит, соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм.

Чиг үүргийн хүрээнд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, шат шатны бүртгэл, мэдээллийн санг мэргэжил аргазүй, олон нийтийг соёлын өвийн мэдлэг, боловсрол, мэдээллээр хангаж, соёлын биет өвийг таньж тогтоох, материал бүтцийг шинжлэн судлах, түүх, соёлын дурсгалын хүрээлэн буй орчны хадгалалт хамгаалалт, эрсдэлийн судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээг хийх, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах үйл ажиллагааг музей, эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, археологийн дурсгалаас илэрч олдсон олдвор, эд өлгийн зүйлсийг газар дээр нь болон тусгай лабораторид цэвэрлэх, бэхжүүлэх, музейн үзмэр, хөшөө, чулуун дурсгалыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, соёлын өвийн статистик тоон дүн мэдээг нэгтгэх, тайлагнах, 
  • Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон хадгалалт хамгаалалтын технологи, арга зүйг боловсруулах, нэвтрүүлэхэд шинжлэх ухааны олон талт суурь судалгааг хөгжүүлэх, 
  • Соёлын өвийг хадгалж хамгаалах, авран хамгаалахад дотоодын болон олон улсын, гадаад улс орнуудын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,  
  • Үндэсний төвийн боловсон хүчинг мэргэшүүлэх, дадлагажуулах замаар давтан сургаж чадавхыг нь хөгжүүлэх, ажилтны ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах.