Ажлын байрны сонгон шалгаруулалтын мэдээлэл

Нийтэлсэн: 2026.09.01

Нээлттэй ажлын байр

 
Зохион байгуулагч
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Менежмент ба удирдахуй, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Аж ахуйн ажлыг хариуцан ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Аж ахуйн ажлыг зохион байгуулах, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай байх.
Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Олон улсын харилцаа, гадаад хэлний орчуулагчийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн, англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэг чадвартай.
  • Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.
Дотоод хяналт, шалгалтын ажилтан
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Хууль эрх зүй, санхүү, аудитын чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Дотоод хяналт шалгалтын чиглэлээр сургалтад хамрагдсан байх.
  • Төрийн албанд 2-аас доошгүй жил ажилласан байх.
  • Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй, хамт олноо үлгэрлэн манлайлах чадвартай.
Химич
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Химич, экологич, биологич мэргэжилтэй.
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Экологи болон байгалийн ухааны чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.
Дурсгалт уран барилга, архитектурын зураг төслийн мэргэжилтэн
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Архитектур, барилгын инженер чиглэлийн мэргэжилтэй.
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Архитектурын өвийн судалгаа, сэргээн засварлалт, архитектурын зураг төсөл боловсруулах чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Бүтээлч, санаачлагатай, компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай.
Шинжээч (соёлын биет бус өвийн)   /түр/
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Түүх, археологи, антропологи, урлаг судлал, шашин судлал, угсаатны зүй, соёл судлал, соёлын өв судлал, музей судлал, гамшгийн эрсдэлийн менежмент, соёлын өвийн менежмент, палеонтологич мэргэжилтэй.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Соёл, соёлын өв, гамшиг, эрсдэлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх.
 
 
Нэмэгдэл, урамшуулал:
  • Хоол, унааны нэмэгдэл
  • Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл
  • Ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан нэмэгдэл,  урамшуулал
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет /ТАЗ-ийн 2025 оны 521 дүгээр тогтоол/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia.mn/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Соёлын Өвийн Үндэсний Төв
Хүний нөөцийн ажилтан: Ц.Байгалмаа
Цахим шуудан: baigalmaa@ncch.gov.mn
Холбогдох утас: 77779004, 88176655.