- БИШРЭЛТ ГҮНИЙ ХҮРЭЭНИЙ ДУГАНУУД -

Түшээт хан аймгийн Бишрэлт гүн Сундуйн хошууны гол хийд юм. 1611 онд байгуулагдсан Монголын ууган хийдүүдийн нэг аж. Уг хийдийн орших газрыг “Дархан хан уул” гэж нэрлэдэг байжээ.Гандандаржаалин сүмд цогчон жасаа, жич олон зүйлийн номыг унших хурал буй нь уул хошууны нутаг Дархан уулд оршино. Гандандаржаалин сүмд нийт таван дацан, 4-5 дуган, жастай 100 орчим лам бүхий байв. 1758 онд Жүд дацанг, хорин тавдугаар \1760\ онд Дэчинлин, Төр Гэрэлтийн тэргүүн \1821\ онд Санватлин, Шадублин, Санданлим дацангууд байгуулж ерөөл зэрэг олон ном уншуулжээ. Төр Гэрэлтийн зургаадугаар \1826\ онд Мамба, арван хоёрдугаар \1832\ онд Цанид сургууль дацангууд байгуулж тус газар суулгажээ. Харин гүн Цэрэндоржийн үе Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар \1852\ онд Дүйнхор сургуулийн дацан сургууль байгуулжээ. Хожим Бишрэлт гүн Сундуйн хэргэм хараахан залгамжлаагүй үед хэвт ёсны тэргүүн \1909\ онд Гүнрэг хурлын дацанг байгуулжээ. Уг сүмийг 1937 оны хавар галдан шатаасан байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-бүртгэгдсэн