- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МУЗЕЙН -

Баян-Өлгий аймгийн музей 1948 онд Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан нь тус аймгийн музейн эх үүсвэр болжээ. Тус кабинет бүтэц, зохион байгуулалт, үзмэр сан хөмрөгийн талаар бэхжин, 1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 461-р тогтоолоор Орон нутгийг судлах музей болон өргөтгөн зохион байгуулагджээ.1988 оноос музейн зориулалттай орчин үеийн шаардлагад нийцсэн гурван давхар барилгад шилжин орж, шинээр дэглэсэн байгалийн танхим, түүхийн танхим, угсаатны зүйн танхим, хэлмэгдэгсдийн дурсгалын кабинетд бодит үзмэрийнхээ 60 орчим хувийг дэглэн жил бүр 20 орчим мянган үзэгчдэд орон нутгийн түүх, соёлын өвийг сурталчлан үзүүлж байна. Музейн сан хөмрөг 2023 оны байдлаар 5420 нэгж үзмэртэй.

Музейн үзүүлэг дэглэлт нь Алтай таван богдын байгалийн хосгүй үзэсгэлэнг харуулсан томоохон панорама, аймагт ховор болон улаан номынд орсон ан амьтад, нүүдлийн шувууд, эмийн ургамлын төрлүүд, Баян-Өлгий аймгийг байгуулсан түүх болон эрт эдүгээгээс өнөө үе хүртэлх түүх, хүрлийн үеийн зэр зэвсэг, хүннүгийн үеийн ваар, сав, XV-XVIII зууны үеийн баатрын хуяг, морины хуяг, Толбо нуурын тулалдаан, хувьсгалын партизанууд, мөн төр нийгмийн зүтгэлтэн алдартнууд,  нүүдэлчин монголчууд болон казахын амьдралын хэв маягийг эрт дээр үеэс эдүгээг хүртэл тээн ирсэн гэр сууц, дотоод тавилга, уналга ачлагын хөсөг хэрэгсэл, уламжлалт аж ахуй, ан агнуур, дархны багаж хэрэгсэл, оюуны үнэт өвүүд, үндэсний уламжлалт хувцас өмсгөл, гоёл чимэглэл, казах үндэсний гар үйлдвэрийн эд зүйлсийг дэлгэн харуулсан ховор үзмэрүүдээр баян.

 

ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн /гадаад, дотоод/                 15000₮

Гэр бүл /нэг хүн/                               10000₮

Оюутан                                              5000₮

Хүүхэд /гадаад/                                10000₮

Ахмад настан                                    5000₮

Гэрэл зураг                                       20000₮

Утас: 70422908, 70422007

Зун 

/4 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл/

Даваа-Бямбаа       09:00-18:00

Цайны цаг             12:00-13:00

Тасалбар түгээгүүр           09:00-11:30,  13:00-17:30

Ням гарагт амарна

Өвөл

/10 сарын 16-наас 5 сарын 14 хүртэл/

Даваа-Баасан        08:00-17:30

Цайны цаг              12:00-13:00

Тасалбар түгээгүүр           08:30-11:30, 13:00-17:30

Бямба, Ням гарагт амарна.