- ДОРНОД АЙМГИЙН МУЗЕЙ -

Тус музей анх 1950 оны 5-р сарын 6-ны өдөр “Орон нутаг судлах кабинет” нэрээр анх байгуулагджээ.

1967-1998 оны хооронд “Орон нутаг судлах музей”, 1999 оноос “Дорнод аймгийн музей” болон үйл ажиллагаа явуулж байна.

Тус музей нь Түүх угсаатны музей, Байгалийн түүхийн музей, Жуковын музей, Уран зургийн галлерей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 4000 гаруй үзмэр бүхий байнгын үзүүллэгийн 40 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимтай болно. Мөн Боловсрол-Танин мэдэхүйн танхимтай бөгөөд тусгай хөтөлбөр боловсруулан орон нутгийнхаа хүүхэд залуусыг тогтмол сургалтанд хамруулдаг. Бид 24 албан хаагч бүхий мэргэжлийн болон үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний зорилго бол “Дорнод нутгийн үүсэл хөгжил, эрдэс баялаг, түүх, ахуй соёлын холбогдолтой олдвор хийгээд үзмэрийг цуглуулах, дэлгэн үзүүлэх, сурталчлан таниулах, орон нутгийнхаа иргэдийн танин мэдэхүйн хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэнэ.”

Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 3-р баг

Цахим хаяг: musuemofdornod@gmail.com

Утас: 9333-1950

Тасалбарын үнэ:    Том хүн- 5000,

Оюутан, цэрэг - 3000

Гэр бүлийн багц 6000 /зөвхөн бямба гаригт үйлчлэх/

Хүүхэд 0-16 нас үнэ төлбөргүй

Цагийн хуваарь:      Зун /5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл/

Өдөр бүр 09-17

                                    Өвөл /10 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэл/

Ажлын өдөр 09:00-17:00 /Бямба, Ням амарна/