- ОРХОН АЙМГИЙН МУЗЕЙ -

Орхон аймгийн Музей нь 1983 онд анх тосгоны илгээлтийн эздийн байранд гол төлөв Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг харуулсан 300 орчим үзмэртэйгээр нээгдэж байсан бол өнөөдөр 1284 дэсийн 1760 үзмэрийг түүх, угсаатны, байгаль-палеонтологи, уран зургийн, Эрдэнэтийн түүх, шашны гэсэн 5 танхимд дэглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгт монголын олон аймаг, нутагт хэрэглэгдэж байсан угсаатны эд зүйлс нийт үзмэрийн 60 орчим хувийг эзэлдэг.
Жилдээ 15-16 мянга орчим үзэгчдэд үйлчилдэг.
Нийт үзмэрийн 67 хувь нь үзүүллэгт дэглэгдсэн, 33 хувь нь сан хөмрөгт хадгалагддаг Манай музей нь үзмэр үзүүллэгтээ олон зуун жилийн тэртээ манай дэлхийд амьдарч байсан аварга биет амьтны яс, хүн анх үүссэн цагаас эхлээд хүний нийгмийн хөгжлийн олон үе шатыг дамжин өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн түүхийн баримт гэрч болох зүйлс, тэдний бүтээсэн эд зүйлс, тухайн орон зай, цаг үеэ төлөөлж чадах түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд өлөг болон өнөөгийн Эрдэнэтийн түүхийг харуулсан үзмэрүүдийг дэглэсэн байдаг.
Музейг бүх нийтийн хүртээл болгох, нийт үзэгчдэд танин мэдэхүйн боловсрол олгох үйл ажиллагаанд үзүүллэгийг зохистой ашиглах, мэдээллийг үзэгчдэд хүргэх зорилгоор ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулийн оюутнуудын дунд үндэсний уламжлалт соёл, ёс заншил, байгаль экологийн чиглэлээр хичээл, сургалт сурталчилгаа танин мэдэхүйн ажлуудыг байнга зохион байгуулж хэвшсэн.
“Бүс нутгийн судалгаа арга зүйн төв” болох зорилтын хүрээнд орон нутгийн түүхэн онцлогийг баримтжуулсан мэдээллийн хүрээг өргөтгөх, сан хөмрөгийн иж бүрдэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгаа танин мэдэхүйн ажлыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулахыг зорин ажиллаж байна.
Нийт 9 ажилтантай
Утасны дугаар -70350041
Тасалбар: 0-16 нас үнэ төлбөргүй
Насанд хүрэгч-5000 төгрөг
Оюутан. Цэрэг-3000 төгрөг
Гэр бүл - 7000 төгрөг
Цагийн хуваарь: Даваа-Бямба гараг 9.00-17.00 цаг
Ням амарна.