- ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН ЯЛАЛТ МУЗЕЙН -

Ялалт музей нь МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1982 оны 159 дүгээр тогтоолын дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030-р ангийн барилгачид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын 2-р трестийн /СОТ-2/ барилгачид гүйцэтгэн 1984 оны 08 дугаар сарын 18-нд Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтад орсон. Байгууллагын Сан хөмрөгийн 2021 оны тооллогоор нийт үзмэрийн тоо 391 дэсийн 645 ширхэг эд өлгийн зүйл, мөн үзвэрийн 5 танхимтай байна.
Цагийн хуваарь – Зуны цаг 08.30-17.30
Өвөл – 08.30-16.30
Тасалбарын үнэ – Том хүн 5000
зураг авах-10000
видео -30000
кино зураг авах - 50000