- ХАРХОРУМ МУЗЕЙ -

Засгийн газрын 1997 оны 241-р тогтоолоор Хархорум хотын туурийн хамгаалалтын бүсийг 9.69км2 байхаар баталсан бөгөөд 2004 онд Юнеско Хархорум хотын туурийг багтаасан “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг Дэлхийн өвд бүртгэсэн юм. Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Дэлхийн-Өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их монгол улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сурталчлах үүрэгтэй байгуулагдсан археологийн музей юм. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 1408 ширхэг үзмэртэй. 

Байнгын үзэсгэлэнгийн танхимд түүхэн үечлэлийн дагуу Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Эртний улсууд, Их Монгол улсын түүхэнд холбогдох үзмэр, түр үзэсгэлэнгийн танхимд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар бунхнаас илэрсэн олдворыг дэглэсэн ба гадна үзэсгэлэнгийн талбайд Монголын уламжлалт тоглоом наадгайн төвтэй. 

Цахим шуудангийн хаяг: info@kharakhorum.mn

Холбоо барих дугаар: 70101011