- ЛУУ ГҮНИЙ ХҮРЭЭНИЙ ЦОГЧИН ДУГАН -

Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд орших Луу гүний хүрээний цогчин дуган нь хуучны Сайн Ноён хан аймгийн Лу гүн хэмээн олноо алдаршсан Лувсанхайдавын хошууны нутагт харьяалагдах Тарвачэнболин хийдийн төв барилга юм. Цогчин дуган нь 1751-1800 онд баригдаж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тус хийдийн Цогчин дуган  буддын сүм хийдийн барилгын өвөрмөц архитектуртай. Луу гүний хүрээ нь 1937 онд сүм хийд хаагдахад 170 гаруй ламтай байсан гэж архивын материалд тэмдэглэжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.