- “ШАР ТЭЭГ”-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР -
Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 120 км зайд байдаг. “Шар тээг”-ийн палеонтологийн дурсгалт газраас анх 1989 онд үлэг гүрвэлийн яс олдож байсан. Энэ орчимд чулуужсан амьтан ургамалын олдвор элбэг тохиолддог. Шар тээгийн палеонтологийг дурсгал Кембрийн өмнөх цаг үе буюу архей протерозойн эриний үед хамаардаг.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.