- МӨНГӨТ ХЯСААНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -
Завхан аймгийн Алдархаан сумаас зүүн зүгт 21 км зайд “Богдын гол” багийн нутаг Бичигтийн буланд байдаг. Хүн чулуун хөшөөг засаж янзалсан дөрвөн тал боржин чулуун хөшөөний өргөн талд нарийн зураасаар дөрвөн хүнийг ширдэг дээр завилан суусан, таяг тулж, таш аандаа шулуун урт илд зүүсэн зэргээр сийлж дүрсэлжээ.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн