- ХӨШӨӨТЫН АМНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс хойш 30 км зайд Алдар багийн нутаг Хөшөөтийн ам хэмээх газар тахилын онгон бүхий нэгэн хүн чулуун хөшөө байдаг. Хүн чулуу хөшөөг малгай өмсөж, буруу энгэртэй дээлтэй, баруун гараар хундага барьж, зүүн гартаа сэлэм атгасан, бүснээс хавтага, унжпага унжуулсан зэргээр дүрсэлжээ. Мөн энэ хүн чулууны зүүн талд 3.5 м өндөр хөшөө бүхий тахилын онгон байна.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.