- ЗУРААГИЙН УЛААН ХАДНЫ ЗУРАГ -

Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт сумын төвөөс хойш 14 км-т Зураагийн хошууны өвөрт орших таван том улаан хадны дунд талын хоёр хаднаа байдаг. Зураагийн улаан хад тус бүрийн өндөр 20-30 м, өргөн нь 100 м орчим юм. Эртний хүмүүс улаан зосоор зураг зурж үлдээжээ. Дүрслэлийн хувьд зөв эргэсэн хас тамга, шувууны дүрс, буруу эргэсэн хас тамга, гурван цэг, тал саран тамга тодорхойгүй том дүрс зэргийг сийлсэн байдаг.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.