- МООЖООГИЙН ХАДНЫ ЗУРАГ -

Увс аймгийн Сагил сумаас 30 км зайд Цагаан голын эхэнд оршдог.Можоогийн хадны нэгэн том толигор хэсэгт хэд хэдэн үхэр дүрслээд голд нь данхар том эвэртэй, гоёмсог биетэй бухыг зориуд тодоор харуулсан байдаг. Хадны зургийн  дурсгалд түгээмэл тохиолдох тэмдэг болох “амьтны үржлийг бэлгэдсэн” зууван дугуй хонхорхой бухын хүйсийн харалдаа дүрсэлжээ.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.