- ЦОГТЫН ЦАГААН БАЙШИН -

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс 30 км зайд оршдог.  Дурсгалын дэргэд босгосон монгол, түвд бичигтэй хөшөө чулуунаа "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудынзүрх ууланд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс байдаг. Байшинг жижиг толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй, хятад дээврийн ваартай байжээ. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд хүн ам оршин сууж байсны гэрч юм.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.