- САНГИЙН ДАЛАЙ ХИЙД -

Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд байрладаг. Сангийн далай хийд нь XVIII зууны үед бүтээгдсэн бөгөөд цагаан хэрэм хөх зөнгөөр өнгөлсөн шавар тоосгон дотортой  хашаатай. Сүмийн хойд талаар гоёмсог дуган суварга хүрдүүд байдаг. Сангийн далай хийдэд Өндөр гэгээн Занабазарын анхны бичиг үсгийн дурсгал Соёмбо үсэг дуган бүрийн орой хэсгээр тойруулан байрлуулсан байдаг. Мөн Хубилай хааны Хүннүгийн үеийн төрт ёсны албан хэрэг хөтлөх анхны бичиг дөрвөлжин үсгийн дурсгал Хайлан дуганы хаалганд сийлэн үлдсэн байдаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.