- ДООД УЛХАНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 10 км орчим орших 5 м өндөр боржин хадны өвөр талд 20 орчим ан амьтан янгир буга зэрэг амьтадыг бүтэн талбайгаар цохиж сийлсэн байдаг. Доод улханы хадны зурагт тухайн үеийн амьтны аймгийн хамгийн гол төлөөлөгчид, эртний овог аймгуудын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох мал хариулах, ан ав хийх зэрэг үзэгдлүүд тусгалаа олсон байна. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.