- МЭЛХИЙ ТОЛГОЙН ТУУРЬ, МЭЛХИЙ ЧУЛУУ" -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урагш 1 км орчим зайд Мэлхийт толгойн оройд оршино. Хотын туурь нь 106х78 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн шавар хэрмэн далангаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дотор талд тус тусдаа далантай зэрэгцээ байрлах 2 барилгын суурьтай. Зүүн талын далангийн голд боржин чулуун яст мэлхийг байрлуулсан байна. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байрладаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.