- ШУУРХАЙН ХӨХ НУУРЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 15 км зайд байрладаг.  Түрэгийн тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ түвшин илтгэн харуулдаг байна. Шуурхайн хөх нуурын хүн чулуун хөшөө дүрслэлийг хөмсөг, нүд, хамар, сахал , ам, бүс, гоёл чимэг, зэр зэвсэг зэрэг зүйлсийг тодорхой дүрсэлсэн онцгой дурсгал юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.