- ХӨШӨӨТИЙН АМНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨД -
Ховд аймгийн Мөст сумын төвөөс баруун зүгт 50 км Баянзүрх багийн төвөөс хойд зүгт 1 км-т хөшөөн аманд байрладаг. Хөшөөтийн амны буган чулуун хөшөө нь дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд ирвэсийг дүрсэлсэн байдаг нь онцлог юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.