- БАЯНБУЛГИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун зүгт 40 км зайд байрладаг.  Хүн чулуу нь загвар зохиомж хийгээд бүтээсэн ур чадварын хувьд харилцан адилгүй байдаг. Баянбулгийн цогцолбор дурсгал хүн чулууг үйлдэхдээ ердийн хавтгай чулуунд хүний нүүр, бие эрхтэн болон эд юмсыг тойм төдий хонхойлгон сийлж  гаргасан байна.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.