- ХАРЗТАЙН ХАР ХАДНЫ ЗУРАГ -
Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс 5 орчим км-т Шурангийн голын Гүнтийн гармын арын Цоохор дэнж дээр харзтайн хар хадны зураг байрладаг. Монгол орны нутагт буй хадны зураг бүхий дурсгалт газруудад тухайн үеийн амьтны аймгийн хамгийн гол төлөөлөгчид, эртний овог аймгуудын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох мал хариулах, ан ав хийх зэрэг үзэгдлүүд тусгалаа олсон байдаг. Харзтайн хар хадны зурагт янгир, хандгай ,ирвэс, буга зэрэг амьтдыг гадаргуугаар нь сийлсэн байна.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.