- ШУРАНГИЙН УЛААН ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭС -

Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт Найман нуур тийш явах замд Уянга сумын төвөөс баруун хойшоо 25 км орчимд  байдаг. Шурангийн улаан хадны зураг, бичээст зос, бэхээр зурсан байна.Зосон зураг нь зохиомж, зурсан арга барилын ялгаанаас хамаарч бүтээгдсэн он цагийн хувьд харилцан адилгүй байдаг ба энэ нь эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шүтлэг бишрэлийн талаарх мэдээллийг агуулдгаараа  онцлогтой юм. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.