- ЦАГААН ЧУЛУУТЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс зүүн хойш 10 орчим км-т Догитын 3-р багийн нутаг Цагаан чулуут хайрхны урд бэлд хэвтээ боржин чулуун хөшөө байдаг. Цагаан чулуутын хүн чулуун хөшөө хүн чулуун хөшөө толгойгүй бөгөөд баруун гараа цээжин тус газраа хундага барьсан, зүүн гараа бүснээс барьсан байна. Баруун талын ташаанд бүснээс зүүсэн жижиг хавтага дүрсэлснээрээ онцлог юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.