- ХАНДЖАМЦЫН СУВАРГА -

Өвөрхангай аймгийн Хархорум сум Эрдэнэзуу хийдийн баруун хойд хэсэгт 1674 онд Өндөр гэгээний эх Ханджамцад зориулж босгосон суварга юм. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байрладаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.