- “ЖАМБАЛДОРЖ” ХЭМЭЭХ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгаас шинээр олдсон, нутгийн ард олны “Жамбалдорж” хэмээн нэрлэдэг байна. Энэ дурсгал манай орны нутаг дэвсгэрт орших Түрэгийн үеийн тахилын онгон, хүн чулуун хөшөөтэй ерөнхийдөө ижил төстэй боловч байршлын хувьд уулын орой дээр, тэгш өндөрлөг газар, хадны хөмгийн дэргэд байгуулснаараа нэн өвөрмөц болно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.