- АРДЫН НАМЫН ТӨВ ХОРОО, ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙРЛАЖ БАЙСАН БАЙШИН -

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төв, 1дүгээр багийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Энэхүү байшинд 1921 онд Ардын Намын Төв Хороо, Түр Засгийн Газар байрлаж байжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн