- ТОНЬЮКУКЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Эртний Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон нэгэн дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно оршино. Гэрэлт хөшөө нь 62 мөр бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукийн намтартай холбогдуулан бичсэн агуулгатай юм. Энэхүү цогцолборт хүн чулуу, гэрэлт хөшөө, тахилын чулуун байгууламж, амьтны дүрст хөшөө чулуу зэрэг олон дурсгалууд багтана. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.