- ҮНХЭЛЦЭГИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Ховд аймгийн Дуут сумын нутагт орших Үнхэлцэгийн цогцолбор дурсгал дурсгалт газар юм. Он цагийн хувьд  НТӨ XII-VII зууны үед холбогдоно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.