- ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР -

Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчилэн гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчилэн хийд буюу Төгс Баясгалант их хүлгэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Гандантэгчинлэн хийдийн уран барилгууд нь монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай. Монголын бурхны шашны томоохон төв Гандантэгчинлэн хийд нь Монголын ард түмний шүтлэг бишрэл, оюуны голомт болон хөгжиж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.