- АРДЫН НАМЫН ТӨВ ХОРОО, АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР ТҮР БАЙРЛАЖ БАЙСАН БАЙШИН -

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах ба өдгөө тус байшинд Улаанбаатар хотын музей үйл ажиллагаа явуулж байна. Музейн байшингийн хойд талын хананд саарал гантиг чулуун дээр “Ардын түр Засгийн газар 1921 оны 7 дугаар сард эхэнд байрлаж байв”, мөн “Их жолоодогч Д.Сүхбаатар 1921 оны 7 дугаар сард энд ажиллаж байв” гэсэн бичигтэй. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.