- ДАРЬ-ЭХИЙН СҮМИЙН ЧУЛУУН БАГАНА, ГОЛ СҮМ -

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт Дарь эхийн сүмийн үлдэгдэл бий. Их хүрээний хүн ардын амьдралын хэрэгцээг хангах арилжаа худалдааг өргөжүүлэх зорилгоор хятад худалдаачдын төвлөн суурьших Наймаа хотыг байгуулж Элбэг Амгалант гацаа, Амгаланбаатар хот гэх мэтээр нэрлэж байжээ. Наймаа хотод 7 сүм байсны нэг нь Дарь эхийн сүм юм. Дарь эхийн сүмийн урд боржин чулуугаар хийсэн маш уран сийлбэртэй 11 метр өндөр хоёр чулуун багана бий. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.