- ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАЙШИН -

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах тус байшин нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны Тэргүүн сайд чин ван Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаатай холбогдоно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.