- БОГД ХААНЫ НОГООН ОРДНЫ ЦОГЦОЛБОР -

Монголын төр, шашныг хослон баригч VIII  Богд Жавзандамба Туул голын хөвөөнд Ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгажээ. Оросын III Николай хаанаас VIII Богд Жибзундамбад бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх Европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн  хувьд гол тэнхлэг дээр “Цогчин дуган” буюу гол сүм орших бөгөөд тэнхлэгийн дагуу тэгш байрлалаар урдаас хойш сүм, дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байруулдаг ёсыг баримталжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.