- АНХНЫ “ӨНДӨР ХОРШОО”-НЫ 2 ДАВХАР БАЙШИН -

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах тус барилгыг 1913-1914 онд Оросын худалдаачин худалдааны зориулалтаар бариулсан нь тухайн үеийн хамгийн том байшингуудын нэг байжээ. Тус байшинг 1921 он хүртэл орос худалдааны төв, банк, орос цэргийн штабын зориулалтаар ашигдаж байгаад 1930 онд байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь Өндөр хоршоо хэмээн алдаршжээ. 1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо, 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.