- ГЭСЭР СҮМИЙН ЦОГЦОЛБОР -

Улаанбаатар хотын Тасганы овооны урд байрлах энэхүү сүмийг 1919-1920 онд байгуулжээ. Гэсэр сүмийн барилга хятад хийцийн төрөлд хамаарах бөгөөд эдүгээ Гандантэгчилэн хийдийн харьяа Бадма Ёга дацан буюу шашны дунд сургууль байрлан үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.