- МАРШИЛ ХАРШ (Х.ЧОЙБАЛСАНГИЙН ӨВЛИЙН ОРДОН) -

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд “Маршал харш”-ийн хашаанд байдаг. Тус байшинг Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө гэж нэрлэдэг. Өдгөө төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш” гэж нэрлэж байна. Байшингийн нүүрэн хэсгийн гол хаалганы баруун талын хананд цагаан гантиг чулуун дээр “Х.Чойбалсан 1947-1952 онуудад энэ байшинд сууж, ажиллаж байсан”гэсэн бичээстэй. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.