- “ГООЖИНГИЙН ӨНДӨР” ХЭМЭЭХ БАЙШИН -

ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд баригдаж, олон түмнээ "Гоожингийн өндөр" хэмээн нэршсэн Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, 21-р сургуулийн зүүн хойд талд оршин байна. Анх Богд Хаант Монгол Улсын Ерөнхий Сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос Улсад айлчилж ирээд тэр үеийн Богдын "Өндгийн сүргийн нутаг" одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шав тавьж бариулжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.