- СЭЛБЭ ГОЛЫН ГҮҮРНИЙ 2 ШИРХЭГ ЧУЛУУН АРСЛАН -

XIX зууны үед бүтээгдсэн хос чулуун арсланг Маймаа хот /одоогийн Амгалан/ хэмээх худалдааны дүүрэг дэх Дашсамдилэн хийдийн өмнө байсныг 1946 онд зүүн Сэлбэ голын модон гүүрэнд шилжүүлэн байрлуулснаас хойш “Арслантай гүүр” хэмээн нэрлэх болжээ. Гүүрний хоёр жигүүрт байрлах хоёр чулуун арслангийн зоо, зүүн урд хөл, сүүл, толгой хэсэгт арслангийн долоон гүег нийт 9 ширхэг арслан байдаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.