- МАЛ ТАРИАЛАНГИЙН ЯАМ БАЙРЛАЖ БАЙСАН БАЙШИН -

Энэ байшинг 1920-иод сүүлчээр барьсан бөгөөд 1929-1934 онд Мал, тариалангийн яам байрлаж байв. 1932-1935 онд Х.Чойбалсан Мал, тариалангийн яамны сайд байхдаа энэ байшинд ажиллаж байв. 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр байгуулсан ууган мэдээллийн байгууллагыг 1957 онд хуучин Мал, тариалангийн яамны байшинд МОНЦАМЭ нэртэйгээр үйл ажиллагааг шинэчлэн байгуулж байжээ. Одоо тус байшинд Нийслэлийн ардчилсан нам, Шинэ дэвшилтэт холбоо байрлаж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.