- МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН I БАЙРНЫ ӨМНӨХ 2 ШИРХЭГ ЧУЛУУН АРСЛАН -

XIX зууны II хагаст бүтээгдсэн хос чулуун арсланг Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун хан хутагтын хийдийн Цогчин дуганы үүдэнд байсныг 1944-1948 онд МАХН-ын Төв хороооны суртал, ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга,1948-1951 онд МУИС-ийн ректороор ажиллаж байсан Б.Ширэндэв 130 гаруй жилийн настай тус арсланг 1954 онд Монгол Улсын Их Сургуулийн төв байрны  үүдэнд авчирч байрлуулжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.