- БОГД ХААНЫ ХҮРЭН ОРДНЫ ЗАРИМ БАЙШИН /БОГДЫН ЗУНЫ ОРДОН, БОГДЫН ТОРГОН ЦЭРГИЙН БАЙР, ДОНДОГДУЛАМ ХАТНЫ СЭРҮҮН ЛАВРИН/ -

Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богд Жавзундамба хутагт нь Шаравпэлжээлин буюу Ногоон ордон, Гунгаадэжэдлин сүм буюу Цагаан ордон, Дэчингалав буюу Шар ордон, Хайстайн Лавиран буюу Хүрэн ордон гэдэг дөрвөн ордонтой байжээ.Хайстан Лаврин буюу Хүрэн ордон нь YIII Богд Жавзандамба хутагтын үед XIX зууны эцэс, XX зууны эхэн үед Туул голын сав газарт өндгөн сүргийн бэлчээр нутагт байгуулагдсан зуны ордон юм. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.