- ЗҮҮН ХҮРЭЭНИЙ НУУЦ БҮЛЭГ БАЙРЛАЖ БАЙСАН БАЙШИН -

1907 онд баригдсан. 1918-19 онд Данзан Сүхбаатар тэргүүтэй нууц бүлгэм байсан. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.