- ЕРӨНХИЙ САЙД Д.ЖИГЖИДЖАВЫН АМЬДАРЧ БАЙСАН БАЙШИН -

Ерөнхий сайд Д.Жигжиджавын амьдарч байсан байшин Орос загвартай уг байшин 1920-иод оны эхэн үед баригджээ. Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд нас барах хүртлээ энд амьдарч байв. XX зууны эхэнд Улаанбаатар хотод орос загвартай цөөнгүй барилга баригдсан хэдий ч өдгөө энэ төрлийн маш цөөхөн байшин үлдсэн. Жигжиджавын байшин нь ХХ зууны эхэнд баригдсан гэдгээрээ Улаанбаатар хотын барилгын хөгжлийн түүхийн нэгэн үеийг төлөөлөх төдийгүй Ерөнхий сайд амьдарч байсан гэдэг утгаараа түүхэн дурсгалт юм. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.