- ЦАЦЫН ДЭНЖИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Архангай аймгийн төвөөс 80 гаруй км, Батцэнгэл сумын төвөөс баруун тийшээ 40 орчим км-ийн зайд Цацын дэнжийн цогцолбор дурсгал оршино. Тамирын голын хөндийд 100 орчим буган чулуу хөшөө бүртгэгдээд байна. Хойд тамирын голын буган хөшөөдийн гол төлөөлөл нь Цацын дэнжийн буган хөшөөний дурсгалт газар юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал, буган чулуун хөшөө” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.