- АЛТАН САНДАЛ УУЛЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Архангай аймгийн төвөөс 40 гаруй км, Их-тамир сумын  төвөөс баруун зүгт 15 км орчим зайд Хан-өндөр багийн нутаг хойд Тамирын голын хөндийд Тэгш оройтой жижиг уулыг Алтан сандал уул гэнэ. Алтан сандал уулын урд болон зүүн энгэрт 10 орчим хиргисүүр 10 орчим дөрвөлжин булш , 7 буган хөшөө, адуун хөшөө, хүн чулуу зэрэг цогцолбор дурсгал бий.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал, буган чулуун хөшөө” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.