- БАЯНЦАГААНЫ ХӨНДИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Архангай аймгийн төвөөс 50 орчим км, Их-тамир сумын төвөөс зүүн хойд зүгт 17 орчим км-т, Баянцагаан уулын өмнө талаар олон хэлбэр төрх бүхий булш, дөрвөлжин болон дугуй хүрээтэй хиргисүүр, 30 орчим буган чулуун хөшөө олон бий. Энэхүү дурсгал 2023 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хөшөө дурсгал төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.