- ЧИЛЭН БАЛГАС -

Архангай аймгийн төвөөс 115 орчим км, Өгийнуур сумын төвөөс зүүн хойш 12км орчим, Өгий багийн нутагт “Амин нуур” хэмээх газрын хажууд “Чилэн балгас” хэмээх эртний шороон хэрэмт хотын үлдэц байдаг..

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын Барилга, архитектурын дурсгал төрөлд  хамаарах бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.