- ДАДГЫН ӨВӨЛЖӨӨНИЙ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Архангай аймгийн төвөөс 220 орчим км, Тариат сумын төвөөс баруун зүгт 24 орчим км, “Цагаан хадны ам”, Дадгын булгийн баруун талд, Хөдөө нуурын зүүн талд, Магжааны хоолойн хойд талд 2 ш хүн чулуу, тахилын онгон, 23 зэл чулуутай уг дурсгал оршино.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал, хүн чулуу” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.